Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амарч зугаалах, олон улсын стандартад нийцсэн ногоон байгууламж бүхий “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” төслийг санаачлан хотын шинэ төвийн онцлог, дүр төрхийг илэрхийлсэн, гадаад дотоодын жуулчдын зорин очих орон зайн төлөвлөлт бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зураг, төслийн уралдааныг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой амжилттай зохион байгууллаа.
Тус уралдааныг 2021.06.25-ны өдөр олон улсад зарлаж 2021.08.16-ны өдөр хүртэл нийт 52 хоногийн хугацаанд гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, компани, хувь хүн бүхий нийт 184 оролцогч бүртгүүлснээс 17 оролцогч бүтээлээ баталгаажуулан ирүүлсэн.